Өөрийн цаг, анхаарлыг ямар агуулгад зориулахаа сонгох нь чухал.

Учир нь бидний өдөр бүр уншиж, үзэж, сонсож буй зүйлс бидний юу бодох, цаашлаад хэн болоход нөлөөлнө. Хурдан ойлгож, хурдан мартдаг агуулга хангалтгүй. Илүү урт, илүү хэцүү, удаан уншиж, гүн бодоход хүргэх агуулга өнөөдөр бидэнд юу юунаас илүү хэрэгтэй.

Орчин үеийн Монгол уншигчдад зориулав.

Нээлтийн зурвас
Нээлтийн зурвас

Хүндэт уншигч танаа,

Paper & Tonic-ийг эхлүүлэхээс өмнө би өөрөө унших зүйл их хайдаг байлаа. Утга агуулгатай, сайн бичсэн, ямар нэг зүйлийг шинээр анзаарахад хүргэдэг атлаа миний амьдарч буй орчин, мэдэрч буй зүйлстэй огтлолцдог тийм бичвэрүүдийг.

Гадаадын сайн хэвлэлүүдийг унших дуртай ч тэнд хөндөгдөж буй улс төр, дайн, нийгэм, соёлын олон сэдэв миний амьдралаас нэг л хол санагддаг байсан. Тиймээс өөрийнхөө уншихыг хүсдэг тийм орон зайг Монгол хэл дээрээ бий болговол ямар вэ гэж бодох болсон юм.

Төсөөлж байсан тэр орон зайгаа бид бага багаар бүтээсээр, өнөөдөр уншигч танд нээхэд бэлэн боллоо.

Тавтай морил. Удаан уншаарай.

Paper & Tonic-ийн тухай

Өнөө цагийн Монголыг хүмүүс, түүх, соёл, өдөр тутмын амьдрал, өөрчлөлтөөр нь харж, урт хэлбэрийн агуулгаар өгүүлэх нь бидний гол чиглэл.

Редакцийн үндсэн булангууд, тусгай сэдэвт цувралууд, тайлбар болон эргэцүүллийн бичвэрүүд, эсээ, нийтлэл, яруу найргийг уншигчдадаа хүргэнэ.

Редакцийн зарчим

Уншигч нэн тэргүүнд

Таны цаг хугацаа, анхаарлыг хүндэтгэж, унших үнэ цэнтэй агуулгыг эрхэмлэнэ.

Хараат бус байдал

Бидний үйл ажиллагаа зар сурталчилгаа, улс төрийн болон арилжааны ашиг сонирхлоос хараат бус байна.

Бидний Монгол

Монгол айл: "Манайх" гэдэг нэг гэрээс том

Монгол айл гэхээр бидний санаанд хөдөө талд барьсан монгол гэр, гал голомтоо тойрон суусан гэр бүлийнхэн, хоймортоо бурхан тахилтай, үүдээр нь орсон хэн бүхнийг цайгаар дайлдаг ахуй дүрслэгдэх нь бий. Заримд нь орон сууцны хоёр өрөөнд амьдардаг, өглөө бүр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа яардаг хотын гэр бүл, эсвэл аав, ээж, эмээ, өвөө, ач зээ нар нэг дор

Уншигчдад

Монгол айл: "Манайх" гэдэг нэг гэрээс том
Онцлох бичвэрүүд

Өнөөдөр унших

Танихгүй хүмүүсийн танил мэдрэмж

Танихгүй хүмүүсийн танил мэдрэмж

Гудамжинд алхаж явахдаа зөрж өнгөрөх хүмүүсийг хааяа ажигладаг юм. Хэн нь хаашаа явж байгаа бол, юу бодож байгаа бол, өнөөдөр ямар өдөр өнгөрүүлсэн бол гэж. Нэг нь ажилдаа яарч, нөгөө нь ажлаасаа харьж яваа байх. Хэн нэгэн нь дөнгөж сайхан мэдээ сонсчихоод баяртай алхаж байхад, өөр нэгэн нь хэн нэгэнтэй муудалцчихаад ууртай явж байж ч мэднэ. Гудамжинд зөрж өнгөрсөн тэр

Уншигчдад

Хиймэл мэдлэгийн төөрөгдөл

Хиймэл мэдлэгийн төөрөгдөл

Бүхнийг товчилж, хялбарчилсан хэлбэрээр хүлээж авч, олж авсан мэдээллээ хангалттай гэж үзсээр байвал эцэст нь хүн төрөлхтний “мэдлэг”-ийн талаарх төсөөлөл хүртэл өөрчлөгдөж мэдэхээр байна.

Уншигчдад

Амар сайхандаа жаргасны дараа

Амар сайхандаа жаргасны дараа

Гэрлэлтийн тухай бидэнд ярьсаар ирсэн үлгэр бодит амьдралаас хэр өөр байдгийн тухай. Үлгэрүүд ихэвчлэн хуримаар, гэрлэлтээр төгсдөг. Олон саад бэрхшээлийг давсан хоёр хүн эцэст нь бие биеэ олно. Ханхүү ирж гүнжийг аварна. Удаан хүлээсэн хайр нь бүтнэ. Хүмүүс баяр хүргэж, хосууд “амар сайхандаа жаргана”. Тэгээд түүх дуусна. Тэд дараа нь хаана амьдарсан, мөнгөө хэрхэн зохицуулсан, аяга тавгаа хэн угаасан, хэнийх

Уншигчдад

Paper

for the mind.

Үндсэн булангууд

Тахалд өртсөн нь

... Би насанд хүрээд, том болоод бүх зүйл аяндаа ойлгомжтой болчих байх гэж итгэдэг байв. Нэг л өглөө сэрэхэд бүх асуултын хариултыг олчихсон, амьдралын зүг чиг тодорхой болчихсон байх юм шиг санагддаг байлаа. Гэтэл яг насанд хүрэх тэр мөчөөс эхлээд би нэгэн хачирхалтай, зовуурьтай тахалд өртсөн юм. Үүнээсээ салахын тулд би олон зүйл оролдож үзэв. Өөрийгөө таних ном уншина, өөрийгөө хөгжүүлэх

Нээлттэй

Тахалд өртсөн нь

Сошиал медиа бидэнд 'хэвийн' гэж итгүүлсэн хэвийн бус зүйлс

"Амжилт гэж хэдүүлээ нэг л зүйлийн талаар яриад байгаа ш дээ." Сошиал медиа амжилтыг тансаг оффис, гадаад аялал эсвэл контент бүтээгч болох, бүтэн цагийн ажлаа орхих, гадаад улс руу нүүх зэрэг нэг хэвэнд цутгасан үйл явдлуудаар төлөөлүүлж харуулдаг. Гэтэл зарим хүний хувьд амжилт гэдэг гэртээ ээжтэйгээ оройн хоол идэх. Заримд нь сэтгэлийн өвдөлтөөсөө ангижрах. Амжилт бол чимээгүй бөгөөд

Нээлттэй

Сошиал медиа бидэнд 'хэвийн' гэж итгүүлсэн хэвийн бус зүйлс

Туйлшралд татагдахын учир

Зарим хүмүүс бүх зүйлийн талаар хэтэрхий тодорхой ярьдаг. Яг юу зөв, юу буруу вэ, хэний зөв вэ, хэний буруу вэ. Юунд уурлах ёстой вэ, юуг үзэн ядах ёстой вэ. Бүх зүйлд маш хурдан, маш итгэлтэй хариулт өгч чаддаг хүмүүс үргэлж бусдын анхаарлыг татдаг. Магадгүй энэ шалтгаанаар сошиал медиа дээр хамгийн их хандалт авдаг агуулгууд хүртэл ихэвчлэн нэг ижил шинжтэй байдаг.

Нээлттэй

Туйлшралд татагдахын учир

Тусгай сэдэвт цувралууд

Утсаа тавьж чадахгүй байгаа нь Meta-ийн буруу юу?

Өөрөө олон жил тамхи татчихаад эрүүл мэндээрээ хохирсныхоо төлөө тамхины компанийг, эсвэл өдөр бүр түргэн хоол идчихээд илүүдэл жинтэй болсныхоо төлөө түүнийг зардаг газрыг буруутгавал ямар санагдах бол?  Хүн өөрөө юу хэрэглэх, хэр их хэрэглэхээ шийддэг байтал гаргасан сонголтынхоо үр дагаврыг өөр хэн нэгэнд хариуцуулах нь нэг л ойлгомжгүй санагдана. Гэтэл энэ онд АНУ-д болсон нэгэн шүүх хурал дээр

Уншигчдад

Утсаа тавьж чадахгүй байгаа нь  Meta-ийн буруу юу?

Бидний мэдэх Монгол, 2026 он

Би Монголд төрсөн. Энд өсөж, сургуульд сурч, ажил хийж, амьдарч байна. Монгол хэлээр ярьдаг, Монгол Улсын иргэн, сонгуульд саналаа өгдөг. Өдөр бүр энэ улсын нэг хэсэг болж амьдардаг хэрнээ хааяа өөрийнхөө амьдарч буй нийгмээс нэг л хөндий, холбоогүй мэт санагдах үе цөөнгүй.  Би өөрийнхөө тухай бодохдоо ихэвчлэн өөрийн туулсан амьдрал руугаа эргэж хардаг байлаа. Хүүхэд нас, гэр бүл, сургууль, сонголтууд,

Уншигчдад

Бидний мэдэх Монгол, 2026 он

Монголчууд түүхээ хаана хадгалдаг вэ?

Манайх намайг бага байхад долоо хоногт дор хаяж нэг удаа мах чанаж иддэг байлаа. Тогоонд хонины мах буцалж, үнэр нь гэрээр нэг тархахад удалгүй бүгд хоолны ширээний ард цугларна. Хөдөө өссөн аав маань хонины мах яагаад Монгол хүнд хамгийн сайн хүнс болох тухай ярих дуртай. “Хонь байна шүү дээ, Монголын хөрсөнд ургаж байгаа гурван зуу гаруй төрлийн эмийн ургамал иддэг,

Уншигчдад

Монголчууд түүхээ хаана хадгалдаг вэ?
Tonic

for the soul.

Танихгүй хүмүүсийн танил мэдрэмж

Танихгүй хүмүүсийн танил мэдрэмж

Гудамжинд алхаж явахдаа зөрж өнгөрөх хүмүүсийг хааяа ажигладаг юм. Хэн нь хаашаа явж байгаа бол, юу бодож байгаа бол, өнөөдөр ямар өдөр өнгөрүүлсэн бол гэж. Нэг нь ажилдаа яарч, нөгөө нь ажлаасаа харьж яваа байх. Хэн нэгэн нь дөнгөж сайхан мэдээ сонсчихоод баяртай алхаж байхад, өөр нэгэн нь хэн нэгэнтэй муудалцчихаад ууртай явж байж ч мэднэ. Гудамжинд зөрж өнгөрсөн тэр

Уншигчдад

Эврика!

Эврика!

Насанд хүрээд анх удаа хэн нэгэнтэй үнэхээр ойр дотно, нухацтай үерхэх үеэрээ би нэг нээлт хийсэн юм. Хорин нэгэн настай байсан санагдана. Эрдэмтэд олон жил бодож, судалж явсан зүйлсийнхээ хариуг гэнэт олчихоод цаасаа дээш шидэн “Эврика!” гэж хашхирдаг дүр зураг кинон дээр их гардаг даа. Минийх мэдээж тийм сүртэй нээлт байгаагүй. Ямар нэг шинэ хууль, нэр томьёо ч биш. Ердөө

Уншигчдад

Би гүйсэн шүү

Би гүйсэн шүү

Би автобуснаас хоцрохдоо араас нь гүйж байгаад хоцормоор байна. Бүр хүрэхийн даваан дээр, хэдхэн алхмын зайтай, гараа сунгавал барьчихмаар ойрхон очоод хоцормоор байна.  Амьсгаа давхцаж, гар салганаж, хөлөө өвдтөл гүймээр байна. Шүдээ зуун, хамаг хүчээ шавхаж, цааш нэг ч алхаж чадахгүй болсон хойноо хүртэл дахиад ганц алхмаар байна. Тэгээд хоцорчихвол яах вэ дээ.

Уншигчдад

Бүх насандаа амьдраарай

Бүх насандаа амьдраарай

18 насыг 20 насны өмнөх хүлээлгийн өрөө гэж битгий хараарай. Арван жилд байхдаа их сургуулийг, их сургуульд байхдаа ажилтай болохыг хүлээсээр байж болохгүй.

Уншигчдад